Сургалтын арга зүй нь уламжлалт боловсрол болон Боловсрол 4.0 үзэл санааг шингээсэн blended (холимог) хэлбэр-тэй байх юм. Энэ нь бүх хүнд хэзээ ч, хаанаас ч, ямар ч хэлбэрээр суралцах боломж олгоно. Боловсролын тэгш бус байдлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон талт бодит чадамжтай болоход нь хүүхэд бүрд үнэ цэнтэй хувь нэмэр оруулах юм.
Сургалтаас Суралцахуйд шилжих зорилтыг хэрэгжүүлнэ.
Сургалтын агуулга нь шинжлэх ухааны шинэ ололт нээлт, нийгэм, эдийн засгийн бодит өөрчлөлтөд нийцсэн, шинэ мэдлэгээр баяжигдсан СОНГОХ ЧАДАМЖ гэж нэрлэгдэх Hands-on чадвар, чадамжууд эзэмшүүлэх олон салбар, олон шинжлэх, олон мэдлэгийн чөлөөт агуулгуудаас бүрдэнэ. Уг сургалтуудыг гадаадын болон дотоодын багш заан сургах нь хөтөлбөрөөс хамаарах бөгөөд зарим агуулгын хувьд хослон заах нөхцөл ч үүснэ.
Сурагчдын сурч мэдэх хүсэл эрмэлзэл хязгааргүй, ирээдүйн төлөв байдал, хөгжлийн чиг хандлага ч мөн хурдтай өөрчлөгдөж буй тул хөтөлбөрийн агуулга эдгээр хүчин зүйлээс хамаарч тасралтгүй хөгжих тул “хөтөлбөрийн баг” ажиллан эрэлт хэрэгцээнд нийцсэн хөгжүүлэлтийг тогтмол хийж байх юм. Өнөөдрийн байдлаар 4 LearningLabs deer 985 сурагч Англи хэл, Математик IQ, EQ, өдөр өнжүүлэх хөтөлбөрүүдийн сургалтад хамрагдаж байгаа.
Ковид-19 -ын халдварын тархалтаас үүдсэн хөл хорионд хамгийн их хохирол амссан салбар-уудын нэг нь Боловсролын салбар, түүн дотроо бага боловсролын суралцагчид. Учир нь тэд суралцахуйд суралцах, нийгэмшихүйд төлөвших алтан үеэ гэртээ, дэлгэцний ард өнгөрөөжээ. Хөл хорионы улмаас боловсролын салбарт гарсан хамгийн том өөрчлөлт нь ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ-ийг богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлж чадсан явдал юм. Иймээс манай байгууллагын судлаачид нэгдэж, дараах 2 төслийг шинээр хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.
Тэдгээр нь:
Singapore LearningLabs нь Сингапурын боловсролын хөтөлбөртэй, орчин үеийн блэндэд сургалтын арга зүйг дэмжсэн, хиймэл оюун ухаанд суурилсан дижитал платформ, 100 хувь гадаад багштай, Сингапурт оюутан солилцоогоор сурах боломж нээх зэрэг нь онцлог юм.
Төрөлжсөн сургуулиудаараа дамжуулан Монгол орны даяар хүүхэд бүрд Олон улсын боловсролын үйлчилгээг хүргэхийн төлөө Сингапур, Монгол боловсролын судлаачид гар нийлэн ажиллаж байна.
© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn