Өөрчлөгдөн байгаа өнөөгийн цаг үед нэг хичээл, нэг хөтөлбөр, нэг шинжлэх ухааны хүрээнд тодорхойлогддог, зохицуулагддаг зүйл гэж үгүй болсон. Боловсролын албан тогтолцооны аль ч түвшинд суралцаж байгаа суралцагч нь хичээлээс гадуур нэмэлт мэдлэг эзэмших зайлшгүй шаардлага нь хурдтай хөгжил, мэдээллийн далайц, магадгүй улам бүр тодорхойгүй болж байгаа цаг үе аль аль нь байж болох юм. Иймээс л өөрчлөлтөд дасан зохицож, амжилттай ажиллаж, аз жаргалтай амьдрахын дээр өрсөлдөх чадвар, хөрвөх чадвараа тасралтгүй дэмжиж байх учиртай болж байна.
Боловсролоор тэргүүлэгч орнууд нэмэлт хөтөлбөр буюу сургуулийн дараах хөтөлбөр-ийг олон янзаар туршин хэрэгжүүлсээр амжилтад хүрсэн туршлага багагүй бий. Тухайлбал, АНУ-д магнет сургууль, БНСУ-ын сургуулийн дараах хөтөлбөр, Сингапурын цогц хөтөлбөр, Финляндын хичээлийн гадуурх хөтөлбөр зэргийг дурьдаж болно.
Сургуулийн хөтөлбөр нь хүүхдийн олон талт хөгжлийг дэмжиж чаддаг, нээлттэй, уян хатан, хялбар байгаасай гэж эцэг эхчүүд, суралцагчид тэр ч байтугай багш нар ч хүсэж байдаг. Тиймээс суралцагчид нь үндсэн сургалтаасаа гадуур өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу авьяас чадвараа тэтгэн хөгжүүлж, мөрөөдлөө бодит болгохын тулд төрөл бүрийн хөгжүүлэх хөтөлбөрийн сургалтыг СОНГОН суралцах боломж бий болгохыг зорин ажиллаж байна, тийм бодит боломж ч байгаа билээ Гагцхүү түүнийг зориглон эхлэх, зөв хийх, үр дүнтэй байлгах талаар л бид илүүтэй анхаарч байгаад л асуудлын амин чухал нь оршин буй.
© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn