Хөтөлбөрийн зорилго:
Тус хөтөлбөр нь 6-10 насны хүүхдэд өсөх сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр юм.Дэлхийн шилдэг их сургуулийн нэг Харвардын төгсөгчидөд өсөх сэтгэлгээний хандлагыг судлан , судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан хөтөлбөр бөгөөд сурагчид өсөх сэтгэлгээг сурсанаар бүхий л зүйлийг хийхдээ аз жаргалтай байж , амжилт гарган, хайрцагнаасаа гарч сэтгэдэг, өөрийгөө хайрладаг, бусдыг хүндэлдэг, нийтэч, эерэг бодол сэтгэхүйтэй, аливаад талархдаг чадвартай болно.
Хөтөлбөрийн агуулга:
- Өсөх сэтгэхүй– Алдаа гаргасан ч шантарч бууж өгөлгүй алдаанаасаа суралцаж, боломж болгон харах сэтгэхүйг олж авна
- Нийтэч сэтгэхүй– Найз нөхөдтэй болж тэдэнтэйгээ эвтэй байж, тусламж хэрэгтэй нэгэнд туслан, бусдад талархлаа илэрхийлж , харьцах чадваруудыг олж авна
- Эерэг сэтгэхүй– Зарим шалтгааны улмаас хүүхэд өөртөө итгэлгүй бодон өсөн торниж өөрийн хөгжих, амжилт гаргах боломжуудаа алдаж байдаг. Харин эерэг сэтгэхүйг хөгжүүлснээр таны хүүхэд боломжийг олж нээн алдалгүй ашиглан хөгжиж, суралцах чадвартай болно
- Талархах сэтгэхүй – Талархах сэтгэхүйгээ хөгжүүлсэн хүүхэд амьдралын сайн сайхан зүйлсийг олж харах нь илүү байдаг ба суралцах чадвар, сонирхол нь илүү нэмэгддэг.
- Өөрийгөө хайрлах сэтгэхүй– Өөрийгөө олох сэтгэхүй бөгөөд ямар хөгжим сонсох дуртай, өөрийн урлагын болон нэмэлт чадваруудаа олж нээн , зорилгоо тодорхойлж тулгарсан асуудлаа хэрхэн даван туулах чадварыг олж авна
Хөтөлбөрийн цаг:
1.Ковидын дараах суралцахуйн хоцрогдол арилгах хөтөлбөр
2.Өдөр өнжүүлэхийн хөтөлбөр тус бүрт багтсан
Хөтөлбөр заах багш:О.Мөнхгэрэл