Хосолсон сургалт (Hybrid) хувьд face to face (ангид болон онлайн) болон веб (платформ)-д суурилсан сургалтын зарчмыг баримтлан хөгжүүлэх үйл ажиллагаа, бие дааж суралцах аргуудыг нэг дор цогцлоосон орчин үеийн боловсролын чиг хандлагыг голлон авч үзсэн.
Альфа үеийнхэнд хамгийн их тохирох сургалтын арга учраас хөтөлбөр бүрдээ тусгаж, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, тэгш хүртээмжтэй, ямар нэгэн агуулгын хоцрогдол үүсэхгүй байх тал дээр анхаарсан. Энэ талаараа манай зарлаж буй хөтөлбөрүүд давуу талтай.
Жишээлбэл хөгжүүлэх үйл ажиллагаанд олимпиад уралдаан тэмцээн, зуны сургууль, сурагч солилцоо зэрэг багтаж байгаа юм. Ингэснээр манай хөтөлбөрийг сонгон суралцаж байгаа хүүхдүүдэд илүү их боломж нээлттэй байгаа гэсэн үг.
Мөн бие дааж хөгжих боломжийг бүрэн олгож, хиймэл оюун ухаанд суурилсан апп, гэрийн даалгавар давтлага зэргийг сурагчдад илүү нээлттэй хялбараар хэрэглэх боломжийг олгож байна.
© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn