2020-03-09

ALLiN болон Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ) хамтран хэрэгжүүлэх Монгол улсад цахим сургалтын арга зүйг нэвтрүүлэх төслийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 8-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд хөтөлбөрийн эхний үе шатанд оролцох удирдах, гүйцэтгэх шатны 80 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд хатагтай Цэдэнбалын Цогзолмаа, ALLiN-ийн дарга ноён Эдвин Ли нар талархал илэрхийлэв.

Эдвин Ли нар талархал илэрхийлэв.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц. Цогзолмаа хэлсэн үгэндээ “манай яам боловсролын чанар, үр дүнгийн зөрүүг бууруулах чиглэлээр судалгаа хийж байна. Энэхүү төслийн хүрээнд дэвшилтэт технологийг сургалтын үйл ажиллагаанд ашиглахад бүрэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана” гэж тэмдэглэв.

Хөтөлбөрт оролцогчдод хөдөө орон нутаг болон хот суурины гэр хорооллын хаана байгаагаас үл хамааран хүүхдүүдэд чанартай боловсрол олж авах боломжийг хангах хөтөлбөрийн гол зорилгын талаар мэдээлэл хийлээ. Мөн уг хөтөлбөр нь багш нарын ур чадварыг хөгжүүлэх, анги танхимд технологийг ашиглах, ирээдүйд монголын сургуулиудад анги танхим байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм. БСШУСЯ-ы газрын дарга ноён Т.Ням-Очир нэмж “Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн энэ үед багшийг ур чадварыг бэхжүүлэх нь маш том шалгуур юм. Ирээдүйг бэлтгэх манай багш нарын чадавхи нь мэдлэг боловсролтой улс орныг хөгжүүлэх иргэнийг төлөвшүүлэхэд оршино. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай ба хамгийн гол нь үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхэд бүрт ач тустай байх нь чухал” хэмээв.

ALLiN баг мөн Хятадын Guizhou-д Bijjie хотын Qixingguan дүүргийн 300 гаруй сургуулийн 15,000 сурагчдад JnrLink платформоор өндөр чанартай, үр дүнтэй сургалтын агуулгыг хүргэх зорилгоор газар дээр нь ажиллаж байсан туршлагаасаа хуваалцав.

ALLiN-ийн нэрийн өмнөөс дарга Ноён Эдвин Ли хэлэхдээ “Манай хөтөлбөр сургалтын бат бөх суурийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь эргээд ажил, амьдралд амжилтад хүргэх илүү сайхан боломж болох болно. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монголын хүүхэд бүр монгол, англи хэл болон бусад аливаа хөтөлбөрийн сургалтад үр дүнтэй сурна гэж итгэхийн зэрэгцээ тэд илүү сайн бэлтгэгдэн, нэг л өдөр Монгол орны сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулах боломжтой болно гэж бид найдаж байна.” гэлээ. Монгол дижитал сургууль төслийн анхны ажил эхлэхтэй холбогдуулан энэ оны дөрөвдүгээр улиралд Монголын төлөөлөгчид Сингапур улсад суралцахаар очно.

Чанартай боловсрол олж авах нь дэлхийн өнцөг булан бүрт, тэр дундаа Монгол орны хүүхдүүдийн хувьд тулгамдсан асуудал хэвээр байна.

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn