• info@mds.edu.mn
  • 99024727

                Бүх хөтөлбөр өөрийн гэсэн апп, цахим платформтой энэ нь миний яриад байгаа альфа үеийнхний ертөнц, харилцаа холбоо, сурч мэдэх зэрэг бүхий л үйл ажиллагаа цахим болсонтой холбоотой. Эцэг эх, суралцагчдын хүсэлтийг харгалзан үзэж, хуваарийг гаргана. Бид сургалтаа 25% онлайн, 75% оффлайн хэлбэртэйгээр зохион байгуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

                Онлайн хэсэгт апп болон бусад цахим хэрэгсэлтэй ажиллах, мөн цахим хичээлд оролцох зэрэг багтаж байгаа бол, оффлайн хэсэгт танхимд орох хичээл, лабораторид хийгдэх туршилт, бие даан ажиллах цаг зэрэг багтаж байгаа. Мөн зөвшөөрөгдсөн цагийн хуваарийн дагуу суралцагчид апп дээрх тоглоомуудыг тоглох, бусад цахим платформд нэвтрэх юм. Үүнд багш болон эцэг эх, асран хамгаалагчид анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлнэ.

                Бид ковид-19 цар тахлын үед цахимаар хичээл сургалт явуулах боломжтой гэдгийг маш сайн ойлгосон. Тийм учраас үүнд ямар нэг хүндрэл учрахгүй.

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn