• info@mds.edu.mn
  • 99024727

                Бид эцэг эхтэйгээ маш ойр байхыг зорьж байгаа. Яагаад гэвэл хүүхдийг суралцахад хамгийн ихээр дэмжлэг үзүүлэх хүмүүс бол эцэг эх, асран хамгаалагчид. Тэд хүүхдүүдээ хамгийн сайн мэдэх ёстой, тусалж дэмжих ёстой чухал хүмүүс.

                Тийм учраас бид тэдэнд боловсролын талаар, хүүхдийнх нь нас сэтгэхүйн онцлог, сурах арга барил, асран хамгаалагчид болон хүүхдийн харилцааг дэмжих, эцэг эх, асран хамгаалагч нарын боловсрол, мэргэжил, туршлагыг хичээл сургалтад үр дүнтэй ашиглах мөн сургалтын агуулга, хүрээ мөн онцлог давуу талыг ойлгох зэрэг маш олон талын мэдээ мэдээлэл түгээх сургалт семинар, арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

                Ялангуяа манай сургалтууд ихэвчлэн бие даах үйл ажиллагаанд тулгуурлаж байгаа учир эцэг эхийн оролцоо маш чухал гэдгийг манайхаас хэрэгжүүлж байгаа Mom’s School” хөтөлбөрийг сонгосон ээж нарын туршлага харуулж байна.

 

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn