• info@mds.edu.mn
  • 99024727

            Сингапурын Orca Global байгууллагын Англи хэлний “I Can Read” /5-12 нас/ хөтөлбөрийг Австрали 2 эрдэмтний 15 жилийн судалгаанд үндэслэн хөгжүүлсэн баялаг түүх, өвөрмөц туршлагатай хөтөлбөр юм.

       Нийт 15 улсад 200 гаруй төв, сургуулийн түншүүдтэй болон өргөжсөн, өнөөгийн зах зээлд нийцсэн шилдэг сургалтын хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр түүний үр шимийг хүртсэн 300,000 гаруй хүүхдийн амжилтын түүхийг тэмдэглэж чадсан юм.

           Бид Монголд анх тус хөтөлбөрийг “Сингапур Скүүл оф Монголиа” сургууль дээр англи хэлний хөгжүүлэх хөтөлбөр болгон нэвтрүүлж байсан. Одоо “Монголиа Дижитал Скүүл”-ээр ахин сайжруулж, Ковидын үед олж авсан давуу тал, дижитал сургалтын элементүүдээр баяжуулан илүү туршлагатай, шинэлэг байдлаар хүргэх болсноо дуулгахад таатай байна.

           I Can Read хөтөлбөр нь англи хэлийг илүү системтэйгээр авиа зүйн онцлог шинж чанарт тулгуурлан унших чадвараар дамжуулан эзэмшүүлж өөрийнхөө ахиц дэвшлийг хянах боломжийг олгодог. Ярих, сонсох, бичих гэх чадваруудыг хөгжүүлэхээс гадна арт, технологи зэрэгтэй хослуулан сургадгаараа давуу талтай.


           Сурагчийн гарын авлага, ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, багшийн гарын авлага, онлайн курсүүд, дижитал платформууд (өмнө байгаагүй шинэ боломж), багш мэргэшүүлэх сургалт, багшийн платформ зэрэг маш олон зүйлийг багтаасан. Эдгээр бүх зүйл манай сургалтад хамрагдсан суралцагчдад нээлттэй болж ашиглах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг I Can Read вэб сайтаас үзнэ үү.

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn