• info@mds.edu.mn
  • 99024727

           Jules corporation байгууллагын “Computational Thinking” буюу Дижитал хэл, сэтгэлгээ /5-8 нас/ нь хүүхдүүдийг ирээдүйд бэлтгэх, нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх ухаан, дадлыг эзэмшүүлэн тодорхойгүй ирээдүйд бэлтгэх зорилгыг хамт агуулсан Дэлхийн хамгийн анхны дижитал хэл, сэтгэлгээ-ний хөтөлбөр юм.

            Өнөөгийн бидний амьдралын бүхий л үе шат, хэсгүүд нь дижитал хэл сэтгэлгээ, мэдээлэл харилцаа холбооны технологи, техник хэрэгслүүдтэй салшгүй холбоотой.

           Дижитал хэл сэтгэлгээ нь яг л төрөлх хэл сэтгэлгээ, гадаад хэл сэтгэлгээ гэдэгтэй ижил түвшинд авч үзэх болсон жинхэнэ 21 дүгээр зууны чадамж юм. Үүнийг эзэмшүүлснээр хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх, логик сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадвартай болгох зэрэг маш олон давуу талтай. Мөн видео, энтертайнмент зэрэг зүйлс дээр тулгуурласан, сургалтын өмнө суралцагчдыг уяхын тулд тоглоомын аргад суурилсан.

           Уг хөтөлбөр нь суралцагчдад зориулсан ухаалаг апп, ном, гарын авлага, биеэр гүйцэтгэх дадлага ажлууд, багаар гүйцэтгэх хөгжөөнт даалгавруудыг багтаасан байгаа. Хөтөлбөрийн онцлог нь түүх хүүрнэх, тоглонгоо суралцах, асуудал шийдвэрлэх зэрэг элэментүүдийг багтаасан цахим апп байдаг. Түүхэн замналын дагуу даалгавар биелүүлж оноо цуглуулах зарчмаар үе шатуудыг гүйцэтгэдэг. Энэ завсраа хүүхдүүдэд мөн санхүүгийн боловсролыг хамт эзэмшүүлдэг болохыг дурдах хэрэгтэй байх.

Апп дээрх даалгавар бүр, үе ахих бүрд суралцагчийн өөр өөр чадварыг хөгжүүлчихсэн байдаг.

           Ерөнхийдөө тоглонгоо суралцана гэж ойлгож болно. Ялангуяа Сингапур, Вьетнам улсуудад нилээд амжилттай хэрэгжиж байгаа.

 

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn