• info@mds.edu.mn
  • 99024727

           2018 онд Сингапур улсын нэр бүхий байгууллагуудтай хамтран “UC Education Group” нь “Mongolia Digital School” төслийг дижитал сургалтын арга зүйг Монгол улсад нэвтрүүлэх зорилготойгоор эхлүүлсэн.  Учир нь Хүүхэд хаана төрж, өсөж байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжийг олгож байх ёстой. Харвардын Их сургуулийн бага насны хүүхдүүдийн боловсролын төвийн судлаачдын Хятад, Индонези, Малайз, Монгол улсуудад хийсэн судалгаагаар, хөдөөгийн 5 настай хүүхдийн танин мэдэхүйн чадамж нь хотын 3 настай хүүхдийнхтэй ижил байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн, уг зөрүүг хүүхдүүдийг 15 нас хүрэхээс нь өмнө арилгахгүй бол насан туршдаа өөр өөр сэтгэхүй, танин мэдэхүйтэй иргэд болон төлөвшинө гэсэн дүгнэлтэд анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Энэ асуудлыг мэдээлэл, харилцааны технологийн ололтууд бүрэн шийдэх боломжтойг харгалзан дижитал сургалтын арга зүйг нэвтрүүлэх санаачлагыг бидний зүгээс гаргасан.


         АЛСЫН ХАРАА

    Бидний амьдрал, боловсролын хөгжил нь тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байна. Бид АМЬДРАЛД БЭЛЭН, АЖИЛД БЭЛЭН, ИРЭЭДҮЙД БЭЛЭН XXI зууны иргэдийг бэлтгэнэ.


            Олон улсын нэр хүндтэй хөтөлбөрийн сургалтад хүүхэд бүр суралцах боломжийг олгох нь манай эрхэм зорилго юм. Энэ зорилгынхоо хүрээнд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлдэг нь нэгэнт батлагдсан дижитал сургалтын хэлбэрийг түлхүү хэрэглэнэ. Ковидын өмнө боловсролын тэгш бус байдал 57 хувь байсан бол өнөөдөр 67 хувь болон өсчээ. Ковидын өмнөх болон дараах сурлага, хандлагын хоцрогдлын асуудлуудыг шийдэхэд онцгой ач холбогдол өгч байгаа.


           Цаашид Ерөнхий боловсролд  STEM боловсролын үзэл санааг нэвтрүүлж хөтөлбөрүүдийг интеграцчлах, ажил мэргэжлийн чиг баримжаанд тулгуурласан төрөлжсөн ахлах сургууль, жуниор коллеж, дээд боловсрол болон технологи, ШУ-ны салбарыг хэрхэн уялдуулах талаар судалгаа хийх, бага насны хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, асран хамгаалагчдыг боловсролын өдөр тутмын үйл ажиллагаанд татан оруулах зэрэг нь манай төслийн цаашид анхаарал хандуулах гол талбарууд байх болно.

           Бид одоогоор Сингапурын 12 байгууллагын 19 хөтөлбөр, үйлчилгээний франчайз эрхийг эзэмшиж байгаа. Тэдгээрийг “Mongolia Digital School”-ийн сургуулийн дараах, сонгон суралцах хөтөлбөрүүдээрээ альфа үеийн хүүхдүүдэд зориулан хүргэх гэж байна.

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn