• info@mds.edu.mn
  • 99024727

 

            Сингапурын StarPublishing  байгууллагын “Discovering Mathematics” /11-12 нас/ хөтөлбөр нь бидний хэвшсэн математикийн ойлголтыг эвдсэн, математик бол илүү сонирхолтой, хөгжилтэй, амархан гэх мэдрэмжийг суралцагч, багш хоёрт аль алинд нь мэдрүүлж чадахаар технологийн дэвшилтийг маш оновчтой ашиглаж чадсан, платформд суурилсан сургалтын шинэлэг шийдэл юм.

            Багш болон суралцагчид цахим гарын авлага ашиглан хичээлээ үзэж болох бөгөөд, сэдэв бүрд зориулсан тайлбар бүхий видеотой, цахим төрөл бүрийн хэрэглэгдэхүүн багтсан юм. Суралцагчдыг математикт дур сонирхолтой болгон, бие даан, үр дүнтэй суралцах арга барилд сургах онцлогтой.

 

            Угаасаа математикт дургүй хүүхэд гэж байдаггүй. Харин тэр хүүхдэд тохирсон аргаараа, тохирсон хэмжээгээр, зөв агуулгаар суралцах боломж олгож байсан уу? гэдэг нь л асуудал юм.

            Бид хүүхэд бүрийг өөр өөрийнхөө хэмнэлээр, өөрийнхөө өнөөгийн түвшинд таарсан агуулгыг үзэж судлан, өсөлт хөгжилтөө байнга анзааран хянах замаар агуулгын хоцрогдол, суралцахуйн хоцрогдлоос бүрэн гарч, цаашид тийм асуудал гаргахгүй байх нөхцөл боломжийг хангаж өгөх нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн том давуу тал болно. Түүнчлэн хөтөлбөрт багтаж байгаа багшийн платформ нь багшийг цаасны ажлаас 100% чөлөөлж чадна гэдгийг хэлэхэд таатай байна.

            Багш хүүхэд бүрийн онцлогт тохирсон “Ганцаарчилсан” сургалт зохион байгуулах бүрэн боломж нээгдэж байгаа. Мөн бусад хөтөлбөртэй адил технологи, инженеринг, байгалийн ухаан, математикийн хүрээтэй хослуулан сургах юм.

Уг хөтөлбөрийн 8 дугаар бүлгийн линкийг байршууллаа. Та ЭНД ДАРЖ үзнэ үү.

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn