• info@mds.edu.mn
  • 99024727
2020-03-09

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны өндөр албан тушаалтнуудын төлөөлөл Сингапур улсад 2018 оны 10-р сарын 8-аас 12-ны хооронд чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдав.

БСШУСЯ-ы газрын дарга Т. Ням-Очироор ахлуулсан Монгол улсын аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нар болон яамны бусад албаны 33 хүний бүрэлдэхүүнтэй баг тус айлчлалд багтжээ. Сингапурт хийсэн айлчлал нь Монгол Дижитал Сургуулийн санаачлагын гол оролцогч тал болох бодлого боловсруулагч, сургагч багш нарт зориулсан сургалтын цувралын эхний хэсэг юм. Сингапурт айлчилж байх хугацаанд оролцогчид Боловсролын Их сургууль (Сингапур), Темасек политехникийн чиглэлээр зохион байгуулсан олон тооны яриа хэлэлцээ, семинарт хамрагдлаа. Ноён Т. Ням-Очир мөн SkillsFuture Сингапур, IB хөтөлбөрийн сургалтаар дэлхийд тэргүүлэгч Anglo-Chinese school-д зочлов.

NIE дээр төлөөлөгчид Боловсролын агентлагийн дарга асан хатагтай Хо Пэнгээс Сингапурын боловсролын олон туршлага, сургамжийн талаар түүхийн хичээлийг хүлээн авлаа. Энэхүү сургалтаар дамжуулан төлөөлөгчид Сингапурын боловсролын тогтолцоо хэдэн жилийн турш Сингапурын үндэсний хөгжлийн янз бүрийн үе шаттай нийцэж хэрхэн өөрчлөгдсөн талаар илүү гүнзгий ойлголттой болсон ба мөн тэд Сингапурт тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн даван туулсан талаар асуулт асуух хэрэгтэй болсон.

Төлөөлөгчдийн сонирхлыг татсан бас нэгэн чухал зүйл бол InfoComm Technology нь Сингапурын боловсролын системд хэрхэн нэгдсэн, тулгамдсан асуудлууд нь юу болох, 1997 оноос хойш 4 удаа мэдээлэл, харилцаа холбооны технологи (ICT)-ийн бодлого хэрхэн өөрчлөгдөж ирсэн явдал байв. Хэрэгжүүлэлтийн талаар олон асуулт асуусан ба үүнд дижитал өөрчлөлтийн давуу тал, ширээний компьютерээс гар утас, таблет хүртэлх хувьслын ач холбогдлын талаар сонирхолтой яриа өрнүүлэв. Төлөөлөгчид сургалтын үр дүнд туслах технологийг өдөр тутмын хичээлд хэрхэн нэгтгэж байгааг үзэх зорилгоор бодит хичээлүүдийг явуулж байгаа дижитал анги танхимтай танилцав.

Темасек политехник коллежэд зочлох үеэр төлөөлөгчид инноваци, хөгжүүлэлтийн нэгж нь оюутан, төгсөгчдийг бүтээлч, тогтвортой бизнесийн санаа бодлыг судлахад хэрхэн дэмжиж байгаа талаар төсөөлөл зурагтай болсон ба тэд үйлдвэрлэгчдийн байранд бүтээгдэхүүний прототип хийх явцад 3D хэвлэх машины ид шид, лазер залгуурын хүчийг мэдэрч туршлагажсан. Тэднийг Лаунчпад төвийн дадлага, туршилтын байранд авчирсан бөгөөд инкубаторын нөхцөлд ажиллаж буй гарааны бизнесүүдийг ч мөн харсан юм.

Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид Монгол Дижитал Сургуулийн төслийг бэхжүүлэх, дэмжих зорилготой харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зурсны гэрч болов. Монгол Дижитал Сургууль ба NIE International-ийн хооронд байгуулсан анхны хэлэлцүүлэг нь багш, боловсролын яамны ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, сурган хүмүүжүүлэх болон боловсролын манлайллын чиглэлээр тэргүүлэгч туршлага, харилцан туршлага солилцох зорилготой юм. Хоёрдугаарт, ALLiN ба Temasek Polytechnic-ийн хооронд гарын үсэг зурсан нь монголын нөхцөлд инноваци, бизнес эрхлэх, туршлагаа хуваалцах, хөгжүүлэхэд чиглэгдсэн.

© 2024 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. mds.edu.mn